Dark Light
Нийгэм | 2025-10-10

ӨДӨРТӨӨ +9...+11 ГРАДУС ДУЛААН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: 11-нд нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. 
 
2025 оны аравдугаар сарын 10-ны 20:00 цагаас 2025 оны аравдугаар сарын 11-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр нойтон цас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. 
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…+6 градус дулаан, бусад хэсгээр -1...-6 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эхээр -2...+3 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7...-9 градус, бусад хэсгээр -2...-4 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-17