Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудын "Итгэмжлэлийн гэрчилгээ" гардуулах албан ёсны үйл ажиллагааг зохион байгуулж, 6 байгууллага Итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа. MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих шаардлага” стандартаар Итгэмжлэлийн шаардлага, шалгуураа хангасан дараах байгууллагуудад Итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа. Үүнд:
- Стандарт хэмжил зүйн газрын Хэмжил зүйн газрын Шалгалт тохируулгын хэлтэс, харьяа орон нутгийн Хэмжил зүйн лабораториуд
- “Ойн газар”-ын Ойн үрийн төв лаборатори
- “Усны газар”-ын Усны хяналтын төв лаборатори
- “Скайхайпермаркет” ХХК-ийн Дотоод хяналтын лаборатори
- MNS ISO/IEC 17020:2013 "Тохирлын үнэлгээ, Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага" стандартаар
- “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн дулаан, цахилгааны хэмжил зүйн лаборатори
Итгэмжлэгдсэнээр тохирлын үнэлгээний байгууллагуудын чадавх, бие даасан, хараат бус байдлыг илэрхийлдэг учир хэрэглэгч өөрийн хэрэгцээнд тохирсон сорилт, хэмжилт, шалгалт тохируулга, баталгаажуулалтын үйлчилгээг сонгох боломжийг олгодог.