Dark Light
Нийгэм | 2025-10-11

БАЙШИН ШАТАЖ БАЙСНЫГ УНТРААЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багт эзэнгүй байшин шатаж байна гэх дуудлага мэдээлэл аравдугаар сарын 10-ны өдрийн 20:18 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ. 
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 7х5 хэмжээтэй модон хийцтэй байшингийн дээвэр, ханын хэсэгт гарсан галыг бүрэн унтрааж, гэрийн эзэнд хүлээлгэн өгчээ.
Хүйтний эрч нэмэгдэж байгаа энэ үед объектын гал түймрийн дуудлага, зөрчлийн мэдээлэл эрс ихэсдэг тул иргэд та бүхэн галлагаа эхлэхээс өмнө гал түймрийн аюулгүй байдлаа шалгах, пийшин, зуух, яндангийн эвдрэл гэмтлийг засварлах зэрэг үйлдлийг хэвшил болгохыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Эх сурвалж | Хөвсгөл аймгийн онцгой байдлын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19