Dark Light
Нийгэм | 2025-10-11

“ТОМЧУУДЫН МЭДЛЭГ-БАГАЧУУДЫН БАМБАЙ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагаас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, нийгмийн ажилтнуудтай “Томчуудын мэдлэг-Багачуудын бамбай” сэдэвт хэлэлцүүлгийг /2025.10.10/ зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Будзаан, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн, Улаанбаатар хотын захирагчийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон бусад зочид, төлөөлөгч нар мэдээлэл танилцуулж, илтгэл тавьсан юм.
Хэлэлцүүлэгт нийт 204 сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнууд оролцон санал бодол, туршлагаасаа хуваалцлаа. Ийнхүү цаашид сургуулийн орчинд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19