Dark Light
Нийгэм | 2025-10-11

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫНХАН ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран биеийн тамир, спортын салбарын Улсын зөвлөгөөн болон салбарын албан хаагчдын дундах спортын 7 төрөлт тэмцээнийг 2025 оны 10 дугаар сарын 10,11,12-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.
 
Улсын зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам үг хэлж, салбарын бодлого, стратегийг танилцууллаа. Тэрээр “…Биеийн тамир, спортын салбарын бодлого, хөтөлбөрийг шинжлэх ухаанд тулгуурлан хэрэгжүүлэх, цахим шилжилт, мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, спортын дипломат харилцааг шинэ түвшинд гаргах нь бидний тэргүүлэх чиглэл байх болно. Энэ хүрээнд бид 4 чиглэлээр анхаарч ажиллаж байна. Үүнд:
  1. Хүн амын биеийн тамир, спортоор хичээллэгчдийг нэмэгдүүлэх;
  2. Спортоор амжилтыг дээшлүүлэн, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
  3. Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийг бэлтгэх;
  4. Биеийн тамир, спортын салбарын орчинг бүрдүүлэх, санхүүжилт.
Энэхүү зөвлөгөөнийг аймагтаа хийх бололцоог олгож, хамтран ажилласан Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ЗДТГ-ын хамт олон, Дархан-Уул аймгийн БТСГ болон хүрэлцэн ирсэн 21 аймаг, 9 дүүргийн ажилтан, албан хаагч нартаа талархал илэрхийлье” хэмээв.
Нээлтийн үйл ажиллагааны дараа зөвлөгөөний нэгдсэн хуралдаан өрнөж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан “Биеийн тамир, спортын бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, Татварын Ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагч Б.Энхтөр “Татварын бодлогоор спортыг дэмжих асуудал”, ССАЖЗЯ-ны Дотоод аудитор Г.Шүрэндолгор “Биеийн тамир, спортын салбарын санхүүгийн аудитын үр дүн” сэдвээр тус тус илтгэл танилцуулж, мэдээлэл хүргэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19