Dark Light
Нийгэм | 2025-10-11

СҮРЬЕЭГИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭГ ЭРЧИМЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Халдварт өвчин судлалын үндэсний төв нь Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн төв зөвлөлтэй хамтран “Олон салбарын хамтын ажиллагааны хүрээнд сүрьеэгийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх, нийгмийн халамж үйлчилгээг сайжруулах” сэдэвт сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтын нээлтэд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны НХБГ-ын дарга Ю.Отгонбилэг, ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн төв зөвлөлийн дарга Т.Лхагвадорж, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цолмон нар оролцлоо.
Сургалтад 21 аймаг, 8 дүүргийн халамж үйлчилгээний газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан халамжийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн эмч нар нийт 60 гаруй төлөөлөл оролцлоо.
Тус сургалтад “ДЭМБ-ын Сүрьеэг устгах стратеги,  нийгмийн хамгааллын бодлого”, “Сүрьеэгийн тархварзүйн нөхцөл байдал, анхаарах асуудал”, “Сүрьеэтэй эмчлүүлэгчийн нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгцээ, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох үнэлгээний үр дүн”, “Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнүүдэд үзүүлсэн дэмжлэг: Олон улсын олон төвт СТРИМ судалгааны туршлага”, “Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээний дэмжлэг”, “Эрүүл мэндийн магадлалын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд үзүүлэх нийгмийн халамж, дэмжлэг, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Баянзүрх дүүргийн сүрьеэтэй үйлчлүүлэгчийн нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдалт,  тулгамдсан асуудал” сэдэвт илтгэлүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг хийлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19