Dark Light
Нийгэм | 2025-10-11

ХОВОР АВТО МАШИНЫ ПАРАД БОЛОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2025.10.11) Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо баярын хурал, хүндэтгэлийн концерт, автомашины үзэсгэлэн, ховор авто машины парад, жолооч тээвэрчдийн дунд жолоодох ур чадварын тэмцээн, гэрэл зургийн болон машины макет, үе үеийн тээвэрчдийн хөдөлмөр зүтгэлийг харуулсан,  түүх өгүүлсэн олон үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. 
Түүх сөхвөл, Өмнөговь аймагт авто өртөөг авто бааз болгох шийдвэр гарч 1954 онд 76 дугаар тогтоолоор 18 машин, 27 ажилтантай болгон өргөтгөж, “ЗИС-5” автомашин зургаан ширхгийг өгч бусад газраас 12 машин татсанаар анхны дарга Аюушийн Дашням томилогдож байсан түүхтэй. 
Анхны жилдээ 2000 тн ачаа, 10725 тн /км ажил, 78900 хүн/ ажил гүйцэтгэжээ. Улмаар 1995 онд Польш улсаас орж ирсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон техникийн засвар үйлчилгээний станц барьсан нь тухайн үедээ дэвшилтэд ажил болсон байдаг. 
Түүхэнд тэмдэглэснээр Улсын аварга жолооч Д.Дамдин, Э.Дандар, Х.Цэвэгмэд нар Тээвриын яамны шийдвэрээр 25 дугаар бааз татан буугдаж, 15 жолооч 1 засварчин шилжин ирж, шатахуун тээврийн үйлчилгээ нэмэгдэж, ашиг орлого сайжирч байжээ. 
1970 оноос Социалист хөдөлмөрийн саятны төлөө бригадын хөдөлгөөн өрнөж С.Гомбожав, Х.Цэвэгмид ахлагчтай саятны бригад шинээр төрөн гарч нийт тээвэрлэлтийн 30-35 хувийг гүйцэтгэж байв.
 1975 онд тээврийг удирдах газар 5 хэлтэс 200 гаруй ажилтантай ачаа бензиний 66, шуудангийн 24, суудлын 15, авто чиргүүл 26, тусгай зориулалтын 1 машинтай байгуулагдаж байв. 
Автобус үйлчилгээ 1980-1990 онуудад  3-5 автобустайгаар эхэлж, Даланзадгад хот дотроо явдаг болжээ. 
Одоо “Даланзадгад Зорчигч тээвэр ААТҮГазар” үйл ажиллагаагаа явуулж байна. “Даланзадгад зорчигч тээврийн газар” 2018 онд 8 жолооч, 3 оффисын ажилтантай байгуулагджээ. 
2022 онд 2 автобусаар парк шинэчлэл хийж 2024 онд 6 автобус орон нутгийн хөрөнгөөр авч одоо нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилж байна. Өнөөдрийн байдлаар тус байгууллага 29 ажилтантай, 19 техниктэй  үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23