Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Олон улсын 4D ангиллын нисэх буудал барих ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Өмнөговь аймгийн удирдлагууд, нисэхийн салбарын дарга удирдлагуудаас бүрдсэн ажил хэрэгч уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, аймгийн Засаг дарга Н.Энхбат, “Гурван сайхан нисэх буудал”-ын дарга Х.Батболд, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ц.Золбоо, холбогдох мэргэжилтнүүд, Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд болон Бүгд Найрамдах Чех Улсын “Транском электрон систем” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан менежер Жакуб Сосна тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Уулзалтын үеэр олон улсын 4D ангиллын нисэх буудлыг барьж байгуулах асуудлаар талууд санал солилцож, төслийн боломж, хэрэгцээ шаардлага, техник эдийн засгийн үндэслэл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Энэхүү уулзалт нь Өмнөговь аймгийн хөгжил, дэд бүтцийн салбарт шинэ шат авчрах, бүс нутгийн тээвэр, логистикийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын нислэг хүлээн авах боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
АДМИН








Нийгэм








