Геологийн төв лабораторийн уулзварт гадна холбооны шугам, бохирын шугамыг шилжүүлж дууслаа. Нийслэл Улаанбаатар хотод дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барихаар төлөвлөсөн. Төслийн хоёрдугаар байршил болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лабораторийн уулзварт авто зам сэтэлж, батлагдсан техникийн нөхцөл болон зураг төслийн дагуу гадна холбооны шугам, бохирын шугам шилжүүлэх ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгалаа.
Ажлын явцад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр гүйцэтгэв.