2025 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ихэнх хүмүүс чөлөөт цагаараа хийх ажилдаа анхаарна. Амьдрал нэгэн хэвийн, үл ялиг уйтгартай санагдаж байна. Зохиол бүтээл бичдэг хүмүүсийн хувьд амжилт ололт олоход таатай үе. Урлаг спорт таны анхаарлыг маш их татах бөгөөд өмнөхөөс илүү бүтээлч байж чадна.
Үхэр: Найз нөхөдтэйгөө харилцан ярилцах, гэр бүлийн уулзалт хийх зэрэгт сайн. Шинэ харилцаандаа болгоомжтой ханд. Бүтэлгүй дурлалын золиос болж магадгүй. Ганцаар байж бясалгал хий. Итгэлтэй, ажил хэрэгтэй идэвхтэй, эрчимтэй байх нь чухал асуудлыг зөвөөр шийдэхэд тусална. Амьдралын аар саар зүйлс, гаднын үймээн шуугианаас хол бай.
Ихэр: Гэр бүлийн харилцаанд зөрчил гарч болзошгүй. Хөнгөмсөг үйл явдалд холбогдож, дэмий сээтгэнэж болохгүй. Зарим хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй болно. Сэтгэлийн хөдөлгөөнөөр ямар нэг буруу зүйлд уруу татагдсан хүмүүс томоохон алдаа хийх бололтой. Ийм үед танд амар тайван орчин илүү хэрэгтэй.
Мэлхий: Бусдыг үргэлж шүүмжлэх хэрэггүй. Хувийн хандлага, харилцаандаа анхааралтай байвал ажил үйлс бүтэмжтэй болно. Өнөөдөр гэр бүлийн асуудлууд анхаарлын төвд орших болно. Олны хөлөөс зайдуу амрахыг сонгох нь танд амар тайван байдлыг авчирна.
Арслан: Амжилт олно гэж итгэлтэй хэлж чадахгүй байсан ажил хэрэгтээ оролцоно. Хамгийн ойр дотнын найзтайгаа уулзах талаар бод. Дуртай газраа кофе ууж, найз нөхөдтэйгөө уулз. Сэргэлт авч, тархи толгойгоо амраасны дараа оюун ухаан тань хэрхэн сайн ажиллаж байгааг та мэдрэх болно. Чухал хүнтэйгээ ярьж байхад сэтгэл хөдлөлөө нуух хэцүү байх ч энэ нь зөв алхам.
Охин: Гэр бүлдээ цаг заваа зориулахад тохиромжтой өдөр. Үр хүүхдүүдээ анхаарах хэрэгцээ бий болно. Таны үйл хөдлөл дотоод хүсэл эрмэлзлэлийн тань үр дагавар байна. Үлгэр жишээ нэгэн гэдгээ нотлон харуул. Энэ өдрийг цэвэр агаарт ихэвчлэн өнгөрүүлбэл таатай. Сайхан хоол идэж, аль болох тайван бай.
Жинлүүр: Хүлээн авалт, бэлэг хүлээж байна. Та өөрийн мэдрэмж оюун ухаанаар олны дунд гялалзах болно. Мөн эргэн тойрны хүмүүсээ анхааралтай ажвал өөрийн жинхэнэ шүтэн бишрэгчээ олж харах болно. Харин хэт ачаалал нь таны архаг хууч өвчнийг сэдрээж болзошгүй. Эрүүл мэндээ хамгийн чухал гэдгийг санаарай.
Хилэнц: Гэр бүлийн асуудлаа шийдэхэд хамгийн сайн өдөр. Таны гол зорилго бол дотоод амар амгалан байдлаа олж, жижиг сажиг зүйлүүдэд санаа зовохгүй байх явдал юм. Өөрийгөө бүх зүйлд буруутгалгүй амар тайван байх нөхцөл бүрдүүл. Таны гэр бүлийн уур амьсгал амжилтын үндэс болно.
Нум: Энэ өдөр таагүй зүйлүүдээсээ салж, өмнөх алдаанаасаа суралц. Амьдралаас илүү үнэ цэнийг олно. Хүчээ бүрэн зарцуулах боломжгүй ч чамгүй зарлага шаардсан ажлууд ч ундрах бололтой. Зарим ажлыг зүгээр л хойшлуул. Үдэш гэртээ зочид урин цагийг хөгжилтэй өнгөрүүл.
Матар: Өнөөдөр дассан нөхцөл байдал, орчин тойрноо өөрчлөх бол болгоомжтой байх хэрэгтэй. Нүүдэл суудал хийх эсвэл алсын аяллаар явж болзошгүй. Ар гэртэй холбоотой асуудлууд үүсэж магадгүй. Хайрын харилцаагаа анхаар. Холын хүнээс ирсэн мэдээнд шууд итгэх хэрэггүй.
Хумх: Санхүүгийн байдал өөрчлөлттэй байна. Аливаа маргаанаас зайлсхий. Мэргэжлийн хувьд өсөн дэвжих мэдээлэл, шинэ мэдлэг хүлээн авахад тохиромжтой. Сэтгэл гонсойлгосон байдлаас зугтаана. Гэвч бүтэшгүй хайрын тухай мөрөөдлүүдээ та орхихгүй нь бололтой. Бүх хүч чадлаараа хайрын харилцаагаа авч үлдэхийг хичээ.
Загас: Гэр бүлд хэрүүл маргаан үүсэж магадгүй. Энэ үед та хурцдаж байгаа асуудлаа хойш тавилгүй шийдээрэй. Таны хатуу шаардлагаас зарим зүйл үүдэлтэйг сана. Аливаа мэдээллийг сайнаар хүлээн авахыг хичээ. Олны дургүйцлийг төрүүлэх үйлдэл гаргахаас болгоомжил.