Dark Light
Нийгэм | 2025-10-11

НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЗАХИРАЛ ЦЮЙ ДҮНЬЮЙТЭЙ УУЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас жил бүрийн 10 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд Итали Улсын Ром хотноо Дэлхийн хүнсний форумын хүрээнд цуврал өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулдаг. Тус арга хэмжээнд дэлхийн 100 гаруй улсын төлөөлөл оролцдог бөгөөд энэ жил ХХААБ байгуулагдсаны 80 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид уг форумд оролцож байна.
ХХААБ-ын Ерөнхий захирал ноён Цүй Дүньюй болон Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар анхны “Үрнээс хоол хүртэл” сэдэвт дэлхийн үзэсгэлэнгийн үеэр уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд ноён Цүй Дүньюй Монгол Улсын Ерөнхийлөгчид халуун мэндийг уламжилж, ХХААБ-ын 80 жилийн ойн баярын мэндчилгээ илгээснийг талархан хүлээн авч буйгаа илэрхийллээ.
Мөн Монгол Улстай олон жилийн түншлэлийг өндрөөр үнэлж, бэлчээрийн менежмент, мал аж ахуйн хөгжил, тогтвортой хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг онцолсон юм.
Тэрээр 2026 оныг “Бэлчээр болон нүүдлийн малчдын олон улсын жил” болгон тэмдэглэх санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлж, энэ салбарт Монгол Улсын тэргүүлэх байр суурь, чадавх, нөөцийг өндрөөр үнэлэв.
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ХХААБ байгуулагдсаны 80 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, байгууллагын хэрэгжүүлж буй “Дөрвөн илүү” стратеги болон “Гар барилцсан санаачилга”-ыг өндрөөр үнэлэн, хүнсний аюулгүй байдал, ногоон хөгжил, тогтвортой хөдөө аж ахуйн чиглэлд оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлэв.
Талууд ХХААБ болон Монгол Улсын түншлэлийг улам бэхжүүлж, тогтвортой хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх, хөдөөгийн амьжиргааг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаа дахин бататгасан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19