Dark Light
Нийгэм | 2025-10-12

БЭЭЖИН ХОТОД СУРАЛЦАГЧ МОНГОЛ ОЮУТНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНХАУ-д суугаа ЭСЯ болон Бээжинд суралцагч Монгол оюутны холбоо хамтран “Оюутны нээлттэй өдөрлөг”-ийг аравдугаар сарын 11-ний өдөр ЭСЯ-ны Соёл, мэдээллийн төвд зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Бээжин хотын их, дээд сургуульд суралцаж буй 80 орчим оюутан оролцсон ба Элчин сайд Н.Энхболд тэдэнд хичээлдээ шамдан, эх орон, ээж аавынхаа нэрийг өргөн, хариуцлагатай суралцах, алив асуудлаар ЭСЯ-тайгаа холбоотой байхыг захиж зөвлөв. 
ЭСЯ-ны дипломатууд мөн оюутнуудад хэрэгтэй, шаардлагатай мэдээлэл, анхаарах зүйлсийн талаар зөвлөмжийг хүргэлээ.
Өнөөдрийн арга хэмжээнд оюутнууд чөлөөт ярилцлага, урлагийн үзүүлбэр болон туршлага солилцож халуун дотно яриа өрнүүлэхийн зэрэгцээ Бээжин дэх Монгол оюутны холбоо хүрээгээ тэлж шинэ гишүүн элсүүлэх үйл ажиллагааг мөн явууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19