Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Гандандаржаалин хийд, сумын удирдлагууд болон сүсэгтэн олны хүсэлтээр жинсрэг өргөж, насны авшиг хүртээлээ.
Энэхүү үйл ажиллагаа нь нутгийн ард иргэдийн сүсэг бишрэлийг хүндэтгэсэн, буян номын үйлийг дэлгэрүүлсэн өдөр боллоо.