Чехийн найруулагч Н.Түвшинбаярын тухай баримтат кино хийхээ зогсоожээ.
Чехийн нэрт кино найруулагч Адольф Зика Монголын анхны олимпын аварга Н.Түвшинбаярын амьдралаар баримтат кино бүтээл хийх төсөлдөө цэг тавьжээ. Уран бүтээлээ зогсоох шалтгаан нь гэр бүлтэйгээ амарч байхад нь танихгүй утасны дуудлагаар удаа дараа сүрдүүлсэн явдал байжээ. Найруулагч энэ талаар цагдаад мэдэгдсэн бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс төсөлд олон улсын баг болон Netflix компани оролцох боломжгүй болсон гэжээ.