БИЛГИЙН ТООЛЛЫН 22 2025.10.13 ДАВАА ГАРАГ
НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
Наран ургах, шингэх: 07:08-18:08
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Огторгуй
Аргын тооллын аравдугаар сарын 13, Сумьяа гараг. Билгийн тооллын 22, Хэрцгий охин одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 07:08 цагт мандан, 18:08 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.