2025 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хүний эрхийг хамгаалах болон үнэн мөнийг олох үйл ажиллагаанд оролцоход сайн өдөр.Эрч хүч, сэтгэлийн тэнхээ тань олон хүний бахархлыг төрүүлнэ. Мөн олон хүн танд татагдана. Бусдаас хариу тус хүлээлгүй, дотоод эрч хүчээ хуваалц. Амьдралын утга учир аз жаргалыг олж харах болно.
Үхэр: Итгэл үнэмшил хэдий чинээ их байна амжилтад хүрэх зам төдий тодорхой байна. Ажил хэргийн уулзалт хийх, гэрээ хэлэлцээр байгуулахад илүү их тааламжтай болно. Нэгэнт бий болсон харьцаагаа өөчлөн шинжилж, хамтрагч нартаа хэт өндөр шаардлага тавьсны хэрэггүй. Улс орон дамжсан өөрчлөлт гарах магадлалтай байна.
Ихэр: Зарим таагүй нөхцөл байдал ажил хэрэгч хүмүүст саад болно. Жижиг зүйлс ч таны анхаарлыг гол зүйлээс хөндийрүүлнэ. Хэрвээ та гол чиглэлээ зөв тодорхойлон, өөрийгөө бүрэн дайчилж чадвал энэ өдрийн сөрөг хандлагуудыг сөрөн зогсож чадна. Далд мэдээлэл илэрсэнтэй холбоотой гэнэтийн огцом өөрчлөлтүүд гарч болзошгүй.
Мэлхий: Тогтворгүй дэврүүн хандлага ихээр илэрнэ. Түр зуурын хайр дурлалын адал явдал асуудал дагуулах тул хувийн амьдралын үнэнч байхыг зөвлөе. Эрч хүчтэй хэн нэгэн таны анхаарлыг их татах боловч ойр дотно танилцмагц зарим зүйл харагдах байдлаасаа өөр байсныг мэдэрнэ. Өдөөн хатгалгад автан элдэв хэрүүл маргаан хийх хэрэггүй.
Арслан: Нэгэн зэрэг олон ажил амжуулах гэсэн хүсэл бүтэлгүйтэлд хүргэнэ. Зоримог хөрөнгө оруулалт болон томоохон худалдан авалт тохиромжгүй бололтой. Бүгдийг сайн эргэцүүлэн бодож үзээд ирээдүйн төлөвлөгөөгөө өөрчлөх нь шинэ боломж гаргаж ирнэ. Мөнгөө өсгөхийн тулд урт хугацааны харилцаа холбоогоо сайжруулах хэрэгтэй болно.
Охин: Олон ажил таныг нэг ч хором тайван байлгахгүй бололтой. Өнөөдөр сонголт хийхэд төвөгтэй болно. Сэтгэл хөдлөлд умбасан байх тул тохиолдлын чанартай танилаас болгоомжил. Олны өмнө үг хэлэх шаардлага гарч магадгүй. Ойр дотнын хүмүүстээ зориулан гаргах мөнгөндөө бүү харамс. Хайр дурлалын харилцаагаа таагүй байдалд орохоос сэргийл.
Жинлүүр: Өөртөө оногдсон ажил үүргийг сайн биелүүлсэн хүмүүс байр сууриа олно. Зугаа цэнгэл хөөцөлдөх хэрэггүй. Ажил төрөл, амьдрал ахуйгаа дээшлүүлэх талаар бодож үз. Мөн мэргэжлийн ур чадвар, нэр хүндээ бэхжүүлэхэд анхаар. Ойр дотнын хүмүүсийнхээ төлөө хэт санаа тавих нь таныг ихээхэн ядрааж болзошгүй.
Хилэнц: Өөрийн хүрээлэлдээ нэр хүндээ сайтар хамгаалахыг од эрхэс зөвлөж байна. Хэн нэгний амьдралын асуудлыг шийдвэрлэхэд оролцоно. Танаас бодит үр дүн хүлээж буй хүмүүсийг гонсойлгохгүйн тулд өөрөөсөө хамаарах бүхнийг хийхийг хичээ. Харин шинэ холбоо хэлхээ тогтоон, гэрээ хэлэлцээр хийхэд зохисгүй өдөр. Санал зөрөлдөөн нь мухардалд оруулж, ажил хэргийн хэлэлцээр амжилтгүй болж магадгүй.
Нум: Нөхцөл байдал танаас аз туршаад үзэхийг шаардах бололтой. Гэхдээ бүх зүйлээрээ дэнчин тавьж хэрэггүй л болов уу. Өнөөдөр аль болох нам гүм байдалд бай. Ажилдаа хариуцлагатай бөгөөд бие даасан байдлаар ханд. Гэнэтийн үйл ажиллагаанаас зайлсхий. Гэрээ хэлэлцээр байгуулах ажилд оролцох хэрэггүй бололтой.
Матар: Ажил хэрэг урагш ахихгүй байсан ч гутрах хэрэггүй. Урт удаан хугацааны төлөвлөгөөгөө баримталж ажиллахыг хичээ. Та алсын хараатай байж, асуудлыг бүхэлд нь цар хүрээтэй дүгнэх нь амжилтын үндэс болно. Хайр сэтгэлийн харилцаанд гарсан өөрчлөлтийг аль болох тайван хүлээж аваарай. Буруу зөрүү ойлголт ихсэх хандлага давамгайлна.
Хумх: Өөрийн үйл хөдлөлөө анхаарахад тохиромжтой өдөр. Мөн эрүүл мэнддээ санаа тавь. Халдварт өвчнөөр өвдөхөөс урьдчилан сэргийл. Өнөөдөр бага ярьж ихийг хийвэл тэр хэмжээгээр ажил бүтэмжтэй байх болно. Харин түншүүдийн харьцаа тааруу байна. Хэрүүл маргаан гарч болзошгүй.
Загас: Санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж гарна. Та идэвх санаачилгынхаа хүчээр бусдын итгэлийг олж, орлогоо нэмэгдүүлнэ. Гэхдээ хуурамч дүр эсгэн далдуур хор найруулж явдаг хүмүүсээс болгоомжил. Хэчнээн их ажилтай байсан ч гэр бүлдээ анхаарал тавих хэрэгтэй. Мөн таны амжилтад хүрэх зам найз нөхөдтэй чинь салшгүй холбоотой гэдгийг санаж яв.