Өнөөдөр буюу аравдугаар сарын 13-ны өдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос хойш 36 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблейг "Санхүүжилтийг гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлье" уриаг дэвшүүлэв. Тус уриан хүрээнд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамж”-ийн хэрэгжилтийг хангаж, байгууллагын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөг болон гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд сургалт, дадлагуудыг зохион байгуулж байна.