УИХ-ын гишүүн Б.Энхбаяр татвар төлөгчдийн 7 тэрбум төгрөгөөр “Тамгагүй төр”-ийг рекламдсан тамгатай нууц тайлан, баримтуудыг дэлгэлээ.
Засгийн газар Тамгагүй төрийн тамгатай тайлан баримтууд юу хэлэв?
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувийн студийн жүжгийн рекламыг Та бид яагаад төлөх ёстой юм вэ? “Эрдэнэс-Оюутолгой” бол 100 хувь төрийн өмчит компани. Та биднээс яагаад тамга дарж нуусан бэ? Оюутолгойгоос болж өрөнд ороод байна гэж наашаа харж уйлаад, 34%-ийг нь хариуцдаг Эрдэнэс-Оюутолгойгоос цааш харж инээдэг юм байна.
- Оut of pocket гэх ООР гэдэг халаасны зардал 765 мянган доллар, ханшаараа 2 тэрбум 700 гаруй сая төгрөг. Ооп оод гээд халаасалсан мөнгөнд нь ганц баримт, нэг падаан байхгүй. Ханилж яваад нөхрөө гэгчээр халаасны энэ их мөнгөөрөө өнөөгийн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Бортээгийн ордоор гадаадын хэвлэлд гаргасан Түгжил хэн гэдгийг мэдэж авцгаав уу? 2023 оны 9-р сард нүүрсний сонсгол болохоос 3 сарын өмнө гадаадын хэвлэлд гарсан цаг хугацаа юу хэлж байгаа вэ?
- Соёлын сайд асан Ч.Номин хэлэх үг, Википедиад өөрийгөө магтуулан мандуулсан бичвэрээ Английн компаниар бэлдүүлэхэд бид 7 тэрбумаар ивээн тэтгэх үүрэгтэй юу? Төсвийн хөрөнгөөс байна уу, төрийн өмчөөс гарна уу Гачуурт компанийн биш Та бидний мөнгө.Сангийн мөнгөнд сая гэнэт хайртай болсон Ч.Номин сайд байхдаа Фулхэм багт 1 сая 190 мянга, “Бостон консалтинг”-д 1 сая 360 мянган евро, CNN телевизэд 1,7 сая, BBC-д 500 мянга, маркетингийн “Эделман Сингапур” фирмд 1,5 сая доллар нийт 23 тэрбум төгрөг төлсөн нь ил боллоо. Монголд ирж навсганаж савсганасан Наас мэтийн газар газрын сошиалчингуудад тавиад туусан мөнгөндөө татвар төлөгч Та бүхэн харамсахгүй байна уу? Л.Оюун-Эрдэнэ амаргүй, огцрох бол амаргүй, орлогоо нотлох бол амархан л байж.