Dark Light
Нийгэм | 2025-10-13

ОНЦГОЙ БАЙДЛЫН ОНЦГҮЙ БАЙДАЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орон даяар цас орж шуурах Онцгой байдал айсуй. Ордон дотор улс төрийн Онцгой байдал, хэрүүлийн шуурга дэгдсээр байна.

Засгийн газрыг огцруулахаар завгүй хэрэлдэж, завсарлагаас завсарлагын хооронд заваарч сунжрахыг, Байнгын хороо нь байн байн хойшлохыг байгаль дэлхий бол хүлээхгүй байна.

Улс орны амьдрал зутруу байна, улс төрийн хэрүүлийг ургац болгоод хураахгүй, талх болгоод зүсэхгүй, түлш болгоод түлэхгүй.

Олон улсын сэтгэцийн эмгэгтэй тэмцэх өдрийн өглөө нь товлоод хойшлуулж, үдээс хойш оройтож эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хороо хурлаа 2 өдөр хойшлуулсан. Хэрүүл хийх цаг, өдрөө байн байн сольсон ч байгаль дэлхий дагаад хуйвалдахгүй. Хоёр талын болон хоёулантай нь нэг тал болсон УИХ-ын гишүүдтэй тулж ажиллахаас илүү улс орны өмнө тулгамдсан асуудалтайгаа асуудалтайгаа тулж ажиллахыг өргөн олон түмэн, өвлийн хүйтэнтэй цуг сануулж байна.

Засгийн газрыг огцруулах асуудал пороро хэлбэртэй, попоро агуулгатай, хэлэлцэх гишүүдэд нь танилцуулаагүй нууц байдалтай эхэлсэн. Олон улсын сэтгэцийн өвчинтэй тэмцэх өдрөөр болсон Байнгын хорооны хурал байн байн цаг хуваариа сольсоор байна.

Онцгой байдал хариуцсан шадар сайд С.Амарсайхан өөрөө шар тэмдэгтэй Онцгой байдал болоод, өөрийн багтсан Засгийн газраа самрах гээд завгүй байна. Улс төрчид засгийн газрыг огцруулахаар завгүй ажилтай байна. Байнгын хороо нь байн байн хойшилж, завсарлаж амарч байгаад, ажлын өдөр сунжруулан хэрэлдье гэсэн ч байгаль дэлхий хүлээхгүй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19