Dark Light
Нийгэм | 2025-10-13

ХОТООР ДҮҮРЭН МӨРДӨГЧИД ХӨЛХӨЛДӨЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Намайг хүмүүс мөрдөж мөшгөөд би айж байна. Алхахаар ажилдаа явж байна, гэртээ харьж байна гэх мэт янз бүрийн шалтаг хэлээд араас дагаад байна. Байрны гадаа, орцон дотор, цахилгаан шатанд салахгүй дагаж байна. Би Батнайрамдал шиг ордонд хэвлэлийн бага хурал хийж чадахгүй ч орцондоо лайв хийлээ шүү гэсэн чинь гэртээ орох гэж байна энэ тэр гэж гүрийж байгаа байхгүй юу. Гудамж, гэрлэн дохио, дэлгүүр, сургууль, нил камер. Камеруудаараа бичиж байгааг чинь би мэдэж байна. Маск, ногоон шил зүүгээд автобусанд суулаа. Толинд харсан чинь автобус дүүрэн тагнуул араас ажиглаж байгаад баригдсан. Бүгд урагшаа хараад сууж зогссон, утсаа маажиж байгаа дүр эсгээд... Муу айн юмнууд бичлэг хийж, зураг авч байсан л даа. Жолооч нь эд нарынхаа удирдагч. Зам дээр олон машин худлаа үнэн түгжрээд мөлхөөд дагаад байна. О.Батнайрамдал гишүүнийг бүртгэлгүй дугаартай 9 машин дагасан байна. Иргэн намайг бол бүр улаан цайм бүртгэлтэй улсын дугаартай машинууд мөрдөж, ажил албан тушаалаар нь ялгаж байна. Ингэж их мөрдүүлж мөшгөж байж алжаалаа тайлъя гээд караокед орсон чинь дууных нь кодууд нэг л танил. Хаана үзлээ гэсэн чинь Батнайрамдалыг дагаад байсан машины дугааруудыг дуу болгоод биччихсэн байсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19