Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар өмнөд Энэтхэгийн нууц тарнийн Жүдмад дацангийн судар тарнийн номын их багш, гэвш лхаарамба Лувсанбрүгдаг Монголд морилон саатлаа. Тэрээр нууц тарнийн ховор нандин уламжлалыг залгуулан, лам хуврагууд сүсэгтэн олонд зориулан номын айлдвар айлдах юм.
Өнөөдөр /2025.10.13/ гэвш лхаарамба Лувсанбрүгдаг ламтанг Гандантэгчэнлин хийдийн цорж лам, гавж Н.Очирбат, гавж Б.Чойжилсүрэн тэргүүтэй лам хуврагууд дацан, хийдүүдээр залж танилцууллаа.
Тэрбээр хийдийн орчин, лам хуврагуудын сахилга бат, үйл ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч лам, даамал Р.Гантулгад “Хийд орноо сайхан авч яваад баярлалаа” хэмээн талархал илэрхийлсэн юм.
Түүнчлэн Монголын лам хувраг, сүсэгтэн олонд нууц тарнийн гүн ухаан, уламжлалт сургаалыг сонсох чухал боломж болж байна.
Эх сурвалж
| Гандантэгчэнлин Хийд
|