Dark Light
Нийгэм | 2025-10-13

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 80 ДУГААР ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Зэвсэг хураах болон олон улсын аюулгүй байдлын асуудлаарх нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэл Нью-Йорк хотноо энэ аравдугаар сарын 8-17-ны өдрүүдэд болж байна.  
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Ерөнхий санал шүүмжлэлийн аравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд зэвсэг хураах болон олон улсын аюулгүй байдлын асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлж  үг  хэллээ. 
Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах дэглэмийн тулгын чулуу болохыг тэрээр хэлсэн үгэндээ тэмдэглэж,  Монгол Улс үй олноор хөнөөх зэвсгийг хураах, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг тууштай зорьж байгааг нотлов.
Мөн манай улс 2025 оны зургадугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын аравдугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсныг дурдаж, 2026 оны 1 дүгээр сард Зэвсэг хураах бага хурлыг даргалах бэлтгэлээ хангаж буйг мэдээлэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19