Dark Light
Нийгэм | 2025-10-13

НАРИЙН МЭРГЭШЛИЙН ЗУРГААН ЧИГЛЭЛЭЭР 24 ЭМЧ СУРАЛЦАЖ ТӨГСЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гэмтэл согог судлалын үндэсний төвд төрөлжсөн нарийн мэргэшлээр суралцагсдын төгсөлтийн шалгалтыг энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
2025 оны төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтад нийт 24 эмч хамрагдсан бөгөөд “Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс засал”, “Яс, үений мэс засал судлал”, “Түлэнхийн нөхөн сэргээх мэс засал судлал”, “Гавал тархины гэмтлийн мэс засал судлал”, “Нурууны мэс засал судлал”, “Цээж, хэвлийн гэмтлийн мэс засал судлал” зэрэг зургаан чиглэлээр амжилттай суралцаж төгслөө.  
Шалгалтын бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, АУ-ны доктор, профессор С.Баатаржав нар болон тасгийн зөвлөх эмч, эрхлэгч эмч нар оролцож, төгсөгчдийн мэдлэг ур чадварыг сорьсон байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19