Dark Light
Нийгэм | 2025-10-13

ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Удирдлагын зөвлөлийн ээлжит шуурхай хуралдаан боллоо.
Хуралдаанд яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, гүйцэтгэсэн ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, холбогдох газар хэлтсүүдийн ажлын гүйцэтгэл, тайлан, мэдээтэй танилцан дараах үүргийг өглөө.
Үүнд:
  • Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас зохион байгуулж байгаа шалгалтад агентлагийн дарга нар анхаарч ажиллах, мэдээллийг ил тод, шуурхай гаргаж өгөх;
  • ”Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын техникийн даалгавар”-ын төсөлд холбогдох байгууллагаас ирүүлсэн саналыг нэгтгэж яамны нэгдсэн санал яаралтай боловсруулах;
  • Иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанаас өмнө буюу 7–10 хоногийн дотор шийдвэрлэж, хурдан шуурхай ажиллах;
  • Сонгон шалгаруулалтыг түргэн шуурхай зохион байгуулах;
  • Газрын тосны журмыг Хууль зүйн яаманд бүртгүүлж, албажуулах;
  • Лицензийн тооллогын ажлыг шуурхай зохион байгуулах,
  • Ажлын байрны цаг ашиглалтад хяналт тавьж, сахилга хариуцлагыг сайжруулах;
  • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийг шинэчлэх;
  • Газрын тосны нөөц, мэдээллийг нэгдсэн цахим терминалаар авах боломжийг судлах;
  • Бүх газрууд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг судлан, хамтын ажиллагааг өргөжүүлэх,
Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний нөөц, түүхий тосны олборлолтыг нэмэгдүүлэхтэй холбоотой бодлогын ажлуудад анхаарч ажиллах, бусад дотоод ажлуудыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19