Dark Light
Нийгэм | 2025-10-13

Б.ЖАВХЛАН: ЖУРМЫН НӨХӨД, ГИШҮҮД НЭГНЭЭ БООРЛОЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сангийн сайд Б.Жавхлан байнгын хорооны хуралдааны талаар байр сууриа илэрхийллээ.
Байнгын хорооны хурал даргалж байгаа хүн улаан цайм нэг талыг барьж хурлыг удирдах нь өөрөө эрсдэлтэй бөгөөд муухай харагдаж байна. Та бүхэн 5 дахь өдрийн хуралдааныг харсан байх. Яаж ганц хүнийг тал талаас нь боорлож сууж байв. Бид Ерөнхий сайдыг ганцааранг нь оруулчхаад суугаад байлтай биш. Бид байнгын хорооны гишүүд биш ч гэсэн орж ирсэн. Бидний журмын нөхөд маань Ерөнхий сайдыг олонхоороо боорлож, МАН-ын бага хурал дээрээс 67 хувиар, Монгол Улсын Их хурал дээрээс 85 хувиар, 126 гишүүнээс 108 гишүүнээс санал авч, дэмжигдэж гарч ирсэн Ерөнхий сайд. Гэтэл 100 хоног дээр нь манай намын журмын нөхөд, гишүүдийн санаачилгатайгаар огцруулна гэдэг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр мөн л олонхоороо тал талаас нь боорлож, олонхоороо кноптох гэж улангасаж суугааг харах маш харамсалтай байлаа. Ажлын цагаар ирц нь хүрчихсэн байгаа Байнгын хороог тодорхойгүй шалтгаанаар, тодорхой хугацаагаар хойшлуулж байгаа нь маш харамсалтай. Ирцэд байгаа гишүүд байхгүй учраас санал хураах боломжгүй гэсэн шалтгаан хэлсэн. Их хурлын дэгээр, Их хурлын нэгдсэн чуулган дээр хүртэл ирцэд орчхоод байхгүй гишүүд эсрэг санал нь гараад явж болдог. Ийм шалтгаанаар хойшлуулж байгаа нь маш тодорхойгүй байдал үүсгэж байна. Энэ бол ямар ч энгийн иргэн ойлгохоор Улсын их хурлын дэгийг зөрчлөө.  Дэг зөрчигдөж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчил үүснэ. АН-аас Л.Гантөмөр гишүүн хурлыг хүндэтгээд орж ирсэн. Үг хэлэх 10 гишүүн дотор АН-ын гишүүд байгаагүй. Бүлгийн хурал давхцаж байсан учраас хурал эхэлж байг санал хураалтынх нь үеэр ороод ирнэ гэдгээ хэлсэн учраас шалтгаан биш.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19