Математикийн багш Э.Одгэрэлийн “Математик бидний эргэн тойронд” ном хэвлэлтээс гарлаа.
Хэрвээ тоо ярьж чаддаг байсан бол... Тэд таны чихэнд шивнэх байсан:
-Би бол зүгээр нэг тооцооллын хэрэгсэл биш,
-Би бол ертөнцийг ойлгох түлхүүр юм.
“Математик бидний эргэн тойронд...” энэ бол жирийн нэг сурах бичиг биш, сониуч сэтгэл, төсөөлөл, ухаарал, урам зоригийг тэтгэх адал явдалт танин мэдэхүйн аялал юм. Энэхүү аяллыг:
Цэцэн, Төгсөө, Сод гурван найзын хамт тооны нууцлаг ертөнцөд хөл тавьж математикийн сонирхолтой мөчүүдтэй нүүр тулна. Тэд асуулт асууж, туршиж, унаж, босож, хамтдаа суралцана. Харин та ч бас тэдэнтэй хамт аялж, сорилтыг даван туулж, тоо бол амьдралын нэг хэсэг гэдгийг зүрхээрээ мэдрээрэй.
Уншигч бүрийн сэтгэлд “Математик = Хэцүү” гэх хандлагын оронд “Математик = Адал явдал + Амьдрал + Сонирхол” гэсэн шинэ мэдрэмжийг суулгах бөгөөд үүгээр дамжуулан тэдний бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, амьдралын талаарх танин мэдэхүйн хүрээг тэлэхэд энэхүү номын зорилго оршино.
Энэ бол...
• Бодох бүрд -баяр төрүүлдэг,
• Сурах бүрд -урам өгдөг,
• Мэдлэгийн ертөнц рүү урин дууддаг амьд мэдлэгийн
ном юм.
Энэ ном...
• Тоог ойлгох бус -мэдрэх
• Дүрэм цээжлэх бус -төсөөлөх, сэтгэх, бүтээх
• Бодлого бодох бус -хийж турших ном байх болно. Тоо гэдэг бол -дуугүй хэр нь ямагт ярьж байдаг амьд
хэл. Одооноос эхлэн тэр хэлэнд чих тавьж суралцаарай. Энэ номын төгсгөлд... тэр хэлээр өөрийнхөөрөө ярьж чаддаг болсон байх болно. Холбоо барих дугаар : 99059304