Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Засгийн газрын 2022 оны 487,491 дүгээр тогтоол, ТАЗ-ийн 2025 оны 290 дүгээр тогтоол, сумын ИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоолын 05 дугаар хавсралтыг тус тус үндэслэн С.Мөнхболдыг Мөрөн сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/ 125 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилж, ЗДТГ-ын дарга Г.Нэргүй өнөөдөр тамга тэмдгийг гардуулан өглөө.
Мөрөн сумын ЗДТГ-ын дарга асан Г.Нэргүй нь гавьяаныхаа амралтад гарч байгаа бөгөөд тэрбээр сумын ЗДТГ-ын даргаар тасралтгүй 13 жил ажиллаж, сум орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хоймор нутгийн манлай удирдагчдын нэг юм. Шинээр томилогдож буй С.Мөнхболд нь төрийн албанд нийт 25 жил ажилласнаас 22 жилд нь удирдах албан тушаалыг хашсан байна.