Dark Light
Нийгэм | 2025-10-13

ЗУУРМАГИЙН МАШИН ЦЭВЭРЛЭЖ БАЙХДАА АМИА АЛДСАН ХҮҮХДИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2024 оны зургадугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт “Явган замын бетон тоосго үйлдвэрлэх” үйлдвэрт хүүхэд нас барсан хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Шалгалтаар тус үйлдвэр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар баталсан хориглосон ажлын байрны жагсаалтад багтсан ажилд насанд хүрээгүй хүүхдийг туслах ажилтнаар авч ажиллуулсан нь тогтоогдоод байна. Улмаар хүүхэд тус үйлдвэрт “Зуурмагийн машин цэвэрлэх” явцдаа амь насаа алдсан байж болзошгүй үйлдлийг тогтоосон. 
Цагдаагийн байгууллагаас хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг, эх болон хүүхдээр аюултай хориглосон ажил зориуд эрхлүүлж, хууль бус үйл ажиллагаа явуулсан компанийн удирдах албан тушаалтнуудын нийт нэр бүхий 5 иргэнд Эрүүгийн хуулийн 16.10, 16.11 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19