БИЛГИЙН ТООЛЛЫН 23 2025.10.14 МЯГМАР ГАРАГ
НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САРЫН ЗУРГААН ЦАГААН УЛААН ЛУУ ӨДӨР
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Наран ургах, шингэх: 07:10-18:06
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Ус
Аргын тооллын аравдугаар сарын 14, Ангараг гараг. Билгийн тооллын 23, Өглөгт охин одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 07:10 цагт мандан, 18:06 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.