Dark Light
Нийгэм | 2025-10-13

ЖИНЛҮҮР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЖ СУР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Буруугаар ашиглаж болзошгүй хэн нэгний нөлөөнд бүү авт. Гэр бүлийн харьцаанд сайн анхаарлаа хандуул. Үл ойлголцол үүсэж мэднэ. Эргэлзээ төрөх үйл явц таны сэтгэл санааны хямралын шалтгаан болно. Байдлыг юу ч гэж тайлбарласан сэтгэлийнхээ гүнд та үнэн эсэхэд эргэлзэнэ.
 
Үхэр: Сэтгэл санаа эмх замбараагүй болж мэднэ. Нэг бол ганцаардаж эсвэл эсрэгээр олны дунд үймж цагийг өнгөрүүлнэ. Энэ үед шинэхэн янаг амрагийн холбоо удаан үргэлжлэхгүй. Хосууд зүй зохисгүй харилцаанаас болж бие биедээ уурлаж бухимдан, хэрүүл тэмцэлд хүрч мэднэ. Танд бүхнийг зөв тийш эргүүлэх чиглэлийг олж харах хэрэгтэй болно.
 
Ихэр: Сэтгэл хөдлөлөөсөө болж гэрээ тохиролцоогоо бүү зөрч. Удирдах албан тушаал эрхэлдэг хүмүүс илүү хариуцлагатай байж амжилт гаргана. Орлого, зарлагаа нарийн тэмдэглэж байгаарай. Энэ өдөр албан тушаалын асуудал шийдэхэд тохиромжтой тул боломжийг алдаж болохгүй.
 
Мэлхий: Ажлаасаа баяр хөөр авч чадна. Төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа хий. Шинэ ажлаас барьж авахдаа өрсөлдөгчид рүүгээ анхаарлаа сарниулах хэрэггүй. Учрах саад бэрхшээлээс бүү ай. Хайр сэтгэлийн харилцаа болон уран бүтээлийн ажил дээр таныг амжилт хүлээж байна. Танд шударга, итгэлтэй найз нөхөд бий болно.
 
Арслан: Хөрөнгө оруулалтын өгөөж удаан хугацаагаар хэмжигдэх гэж байгаа бол шийдвэр гаргахаа хойшлуулаарай. Хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой ханд. Тохиромжтой цаг үеийг хүлээх нь боломж болон итгэл авчирна. Харин ажлын байр болон орон гэрээ шилжүүлэх, нүүх гэж байгаа бол тохиромжтой цаг нь ирсэн байж мэднэ. Залуу хосууд амьдралынхаа чухал шийдвэрийг гаргах бололтой.
 
Охин: Санхүүгийн талаар эрсдэлтэй алхам бүү хий. Хайнга байдлаас үл ойлголцол гарна. Сэтгэл татам боловч сайн танихгүй хүмүүст бүү итгэ. Харилцаанд хэт идэвхтэй байж болохгүй. Бусдын бүх зөвлөгөөг дагах шаардлагагүй. Асуудлыг эргэлзээг тайлж байж шийдээрэй.
 
Жинлүүр: Олон нийтийн шүүмжлэлтэй тулгарна. Өдөөн хатгалгад бүү авт. Энэ бол таны итгэл үнэмшил, үзэл санааг шалгах шалгалт байна. Өөрийн үйл хэргээ зөв гэдэгт эргэлзэхгүй байвал ажлын амжилт таны талд байна. Чухал үүрэг даалгаврыг санаснаас түргэн гүйцэтгэнэ. Даруу зан бүү гарга. Өөрийгөө үнэлж сур.
 
Хилэнц: Өнөөдөр ашигтай гэрээ хэлэлцээр байгуулах бололтой. Өөртөө шаардлагатай мэдээллийг бүрэн олж авбал тохиролцоог өөрийн сонирхолд нийцүүлж чадна. Ажлын амжилт таны эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Сайн танихгүй хүмүүстэй муудалцаж болзошгүй байна. Зөрчил маргааныг эвээр зохицуулахыг хичээ.
 
Нум: Хамт ажиллагсадтайгаа харьцаагаа муутгахаас зайлсхий. Хэн нэгэнтэй маргах зүйл гарвал эхэлж буулт хийсэн нь илүү ашигтай байх. Гэрээ хэлэлцээрийн бичиг баримтаа бүрэн боловсруулж чадвал ил тод харилцахад тааламжтай байна. Зөвхөн хувийн дур сонирхол дээр үндэслэгдэж байсан харилцаа танд гүн гүнзгий мэдрэмж өгөх болно.
 
Матар: Энэ өдөр та өөрийн үнэ цэнийг мэдэрч, амьдралаас хүртэж байгаа бүхэндээ талархалтай ханд. Ойр дотнын хүмүүстэйгээ асуудлыг нь хэлэлцэж, зовлон жаргалыг нь хуваалцаж чадна. Энэ нь цаашдын сайхан амьдралд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг санаарай. Мөн хүлээсэн үүрэг даалгавраа олон талаас нь нягтлан дүгнэ.
 
Хумх: Өнөөдөр та эрч хүчтэй байх тул хүмүүстэй хэл амаа хурдан ойлголцоно. Эртнээс мөрөөдөж байсан зүйлээсээ таашаал ав. Өөрийн аз жаргалаа ойр дотнынхонтойгоо хуваалц. Хувийн амьдралаа хамаагүй орхих хэрэггүй. Ажлаа зохицуулж заримыг нь хойш тавьж үр хүүхдэдээ анхаарал хандуул.
 
Загас: Өөрийн ур чадвараа тултал нь ашиглах боломжтой салбартаа ажиллах хэрэгтэй. Одоо бол гараа хумхин зүгээр суух цаг биш. Өнөөдөр та ямар нэгэн гайхамшигтай чадвараа илрүүлнэ. Үг хэл болон дүр төрх тань олныг өөртөө татмаар дур булаам байх болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19