Dark Light
Нийгэм | 2025-10-14

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН НЭГ ИРГЭНИЙГ ОЛЖ, НЭГ ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хөвсгөл, Увс аймагт хоёр иргэн сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Улмаар албаныхан Увс аймагт алга болоод байсан 67 настай эрэгтэйг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Харин Хөвсгөл аймагт алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал,
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Шар жалга” гэдэг газарт тус сумын харьяат иргэн “Ц” нь аравдугаар сарын 6-ны өдрийн 18:00 цагийн орчим иргэн Х-гийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 10-ны өдрийн 16:15 цагт онцгой байдлын газарт хүлээн авсан. Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
 
Увс аймаг, Тэс сум  “Шар хөдөө” гэдэг газарт аравдугаар сарын 12-ны өдрийн 09:30 цагийн орчим тус сумын харьяат иргэн “У” нь “Шар хөдөө” гэдэг газраас Улаангом сум руу мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 13-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж,  иргэн У /67 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19