Dark Light
Нийгэм | 2025-10-14

“ОЛИМП СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно” цомын эзэн Баянгол дүүргийн тусгай 70 дугаар сургуулийн сургуулийн дижитал олимпын танхимд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Олимп сурталчлах өдөрлөг” зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөг нь оюуны бэрхшээлтэй  хүүхдүүдийг спортод татан оруулах, спорт- олимпизмоор дамжуулан нийгэмшүүлэх, хүүхэд бүрийг ялгаварлан гадуурхалгүй дэмжин хамтран ажиллаж, хамтдаа суралцах, хамтдаа тоглож, эрх тэгш байдлыг эрхэмлэх зорилготойгоор болсон юм.
“Оюуны бэрхшээлтэй хүүхдүүд дасан зохицох чадварын алдагдалтай байдаг учир тэдний чадварыг сэргээх зорилгоор дасан зохицлын ширээний тоглоомыг танилцуулан тоглуулж, олимп, паралимп, тусгай олимпын онцлог ялгааг хүүхдүүдэд тайлбарлан ойлгуулсан нь энэ өдөрлөгийн гол зорилго байлаа. Манай олимпын танхимаас богино хугацаанд олимпын олон талын мэдээллийг авах бүрэн боломжтой” хэмээн БГД-ийн олимпын зөвлөлийн арга зүйч Л.Очгэрэл хэллээ.
Өдөрлөгт оролцсон хүүхдүүд  спорт-олимпизмын талаарх мэдлэгээ тэлж, өөрсдийн сонирхсон спорт тоглоомоор тоглон нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөсөн юм. МҮОХ нь спорт олимпизмоор дамжуулан хүүхэд бүрийг нийгэмшүүлэх, тэдний оролцоог хангах зорилгоор Монголын Тусгай олимпын хороотой санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19