Dark Light
Нийгэм | 2025-10-14

ЭРТНИЙ ГРЕКИЙН БААТАРЛАГ ТУУЛЬ ОДИССЕЙ МОНГОЛЫН ТАЙЗНАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын Хүүхэлдэйн театр Эртний Грекийн домогт яруу найрагч, туйлч Хомерын ижил нэрт туулиас сэдэвлэн “Одиссей” пластик хүүхэлдэйн жүжгээ 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр нээх гэж байна. 
Энэхүү жүжиг нь насанд хүрэгчдэд зориулан бүтээгдсэн пластик, хүүхэлдэйн жүжиг гэдгээрээ онцлог юм. Эртний Грекийн домгийн сонгодог баатар Одиссейн талаарх сонирхолтой туульсыг орчин үеийн хүүхэлдэйн урлагийн хэлээр дамжуулан толилуулах болно. Хүүхэлдэйн урлагийг зөвхөн хүүхдэд зориулсан гэж ойлгодог уламжлалт ойлголтыг эвдэж, насанд хүрэгчдэд зориулсан оюун санааны гүн гүнзгий жүжгийг амжилттай бүтээж буй энэ төсөл нь Монголын театрын урлагт шинэ өнгө төрх, шинэ боломж нээж байна хэмээн харж байна. 
 
Уран бүтээлчид: 
Продюсер З.Баянзул /СТА/
Жүжгийн зохиолч, найруулагч: Б.Анхбаатар /СТА/
Хөдөлгөөний найруулагч: А.Билгүүн
Зураач: Т.Мөнхбат, В.Энх-Амгалан /СТА/
Гэрлийн зураач: М.Оюунцэцэг /СТА/
Туслах найруулагч Я.Өнөртуул /СТА/
Дууны найруулагч: Э.Базарханд /СТА/
Гэрлийн найруулагч: Х.Камесхан /СТА/
Тайзны ажилтан: Ц.Мягмарсүрэн /СТА/      
Тайзны ажилтан: Э.Гансүх /СТА/
Хувцасны эрхлэгч: Г.Туул /СТА/
 
Дүрүүдэд:
Одиссей: А.Билгүүн, Б.Булган /СТА/, Б.Билгүүн /СТА/, П.Эрдэнэзаяа /СТА/
Хатан Пенелопа: Э.Буд-Эрдэнэ /СТА/, Ц.Эрдэнэцэцэг /СТА/, Э.Билгүүн /СТА/
Хүү Телемах: Д.Сугирбаатар
Калипсо: Э.Билгүүн /СТА/
Цирцей: Г.Хонгорзул, Э.Минжинсор, Д.Мөнхжин
Бурхад: Д.Батмөнх /СТА/, Ц.Цэрэндорж /СТА/, Н.Отгонтөгс /СТА/, Э.Ганчимэг  /СТА/ 
Тавигдсан огноо: 2025.10.17-c эхлэн өдөр бүр 19:00 цагаас
Насны ангилал: 11+

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19