Dark Light
Нийгэм | 2025-10-14

АХЛАХ ОФИЦЕРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүний Ерөнхий командлагч 2025 оныг "Ахлах офицерын жил" болгон зарласантай холбогдуулан зохион байгуулагдаж байгаа "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицерын чуулга уулзалт" өнөөдөр (2025.10.14) эхэллээ. Чуулга уулзалт 2 өдөр үргэлжлэх бөгөөд “Ахлах офицерын манлайлал ба удирдах ур чадвар” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд байгууллагынхаа хэмжээнд шилдгээр шалгарсан илтгэгчид илтгэл хэлэлцүүлж байна. Тус өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийгмийн ахлах ажилтан, дэд хурандаа Д.Мөнхдөл “Залгамж халааг бэлтгэхэд ахлах офицеруудын үүрэг, оролцоо сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм. Чуулганд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт 400 орчим ахлах офицер, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 35 ахлах офицер оролцож байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19