Dark Light
Нийгэм | 2025-10-14

ЗАМ ДАВАА СААДГҮЙ, ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 2025 оны 10-р сарын 14-ний өдөр 

А1001 Дархан - Эрдэнэт, А1002 Эрдэнэт-Булган чиглэлийн замд цас орж зорчих хэсэг бүхэлдээ цасан бүрхүүлтэй болсон байна. Зам даваа саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Замчид болон техник бэлэн байдалд ажиллаж байна. А1002, А1001 дугаартай авто замуудад замын үзлэг хийгдэж Автогрейдерээр зорчих хэсгийн цасан бүрхүүлийг хусаж гараар давс цацах ажил хийгдэж байна.

Харин А0402, А0403 дугаартай Дархан - Сүхбаатар - Алтанбулаг чиглэлийн замд цас орж явган шуургатай байна. Одоогоор зам даваа саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Замын үзлэг хийгдэж байна.
А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн 250-321 км-т цас шүүрдэж цэвэрлэхээр цасны машин гаргаж байна.
А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн авто замын 232-290 км-т халтиргаа, гулгаа үүссэн хэсэгт давс цацан ажиллаж байна. 
 
А 0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй чиглэлийн улсын чанартай авто замд бага зэргийн цас орсон. Тэнгэр бүрхэг, зам даваа саадгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 

Эх сурвалж | Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19