Dark Light
Нийгэм | 2025-10-14

ХАХУУЛЬ ӨГӨХИЙГ САНАЛ БОЛГОСОН ШҮҮГДЭГЧИД 6 САРЫН ХОРИХ ЯЛ ОНООВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ц.Уртнасан нь нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй хххх дугаартай хэрэгт хэргийн шүүгдэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх үедээ өөрт холбогдох хэргийг өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлэх ашиг сонирхлын үүднээс тус шүүхийн шүүгч ...-г  албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны арванхоёрдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны 203 тоот өрөөнд шүүгчийн туслах ажилтан Н-н ажлын байрны ширээн дээр нь цаасан дугтуйтай 1,4 сая төгрөг, 179 мянган төгрөгийн үнэ бүхий коньяк, вино, оргилуун дарс, шоколадны цуглуулга зэрэг эд зүйлсийг бичвэрийн хамт үлдээж нийт 1,6 сая төгрөгийн хахууль өгөхийг санал болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож прокуророос Ц.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөхийг санал болгосон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19