Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 26.7 сая хээлтэгч малын 21.4 сая (80.1%) нь 2025 оны эхний 9 сарын байдлаар төллөсөн байна.
Эм хонины 83.4 хувь буюу 9.9 сая, эм ямааны 80.2 хувь буюу 8.6 сая, ингэний 47.1 хувь буюу 87.6 мянга, 72.1 хувь буюу үнээний 1.5 сая, гүүний 69.7 хувь буюу 1.2 сая нь төллөсөн байна.
Гарсан төлийн 98.4 хувь буюу 21.1 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 5.6 (35.9%) саяар өссөн байна. Гарсан хурганы 9.8 сая буюу 98.7 хувь, ишигний 8.5 сая буюу 98.0, тугалын 1.5 сая буюу 98.7 хувь, унаганы 1.2 сая буюу 98.5 хувь, ботгоны 86.8 мянга буюу 99.1 хувь нь бойжсон байна.
Том малын зүй бус хорогдол 2025 оны эхний 9 сард улсын хэмжээнд 198.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7.9 (97.6%) саяар буурсан байна. Нийт хорогдол нь оны эхний малын 0.34 хувийг эзэлж байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 75.2 мянга, хонь 73.8 мянга, үхэр 25.8 мянга, адуу 23.3 мянга, тэмээ 454 толгой тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 37.2 хувийг хонь, 37.9 хувийг ямаа эзэлж байна.
Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2025 оны эхний 9 сарын байдлаар Архангай аймагт 29.3 (14.7 хувь) мянга, Ховд аймагт 25.4 (12.8 хувь) мянга, Өвөрхангай аймагт 20.5 (10.3%) мянга, Хөвсгөл аймагт 17.5 (8.8 хувь) мянга, Баян-Өлгий аймагт 13.2 (6.7 хувь) мянга, Увс аймагт 12.6 (6.4 хувь) мянга, Говь-Алтай аймагт 11.7 (5.9 хувь) мянга, Булган аймагт 11.3 мянга (5.9 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 71.3 хувийг эзэлж байна.
Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон 26.7 сая эх малын 45.0 мянга (0.2%) нь 2025 оны эхний 9 сард хорогдсон байна. Булган, Говь-Алтай, БаянӨлгий, Увс, Төв, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Ховд, Архангай аймагт 2.6-6.0 мянган толгой хээлтэгч мал хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 78.8 хувийг эзэлж байна. Харин нийт 2.9 мянган толгой хээлтүүлэгч хорогдсоны 1.1 мянган толгой нь ухна, 1.0 мянган толгой нь хуц, 402 толгой нь бух, 365 толгой нь азарга, 13 толгой буур байна. Улсын хэмжээнд 2025 оны эхний 9 сард 4.1 мянган толгой мал өвчнөөр хорогдож, өмнөх оны мөн үеэс 4.9 (54.2 хувь) мянган толгойгоор буурсан байна.
Хорогдсон нийт том малын 12.7 хувь нь бусад буюу чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох зэрэг шалтгаанаар хорогдсон бол 85.2 хувь нь аюулт үзэгдлээр, 2.1 хувь нь өвчнөөр хорогдсон байна.
Эх сурвалж
| ҮСХ
|