Dark Light
Нийгэм | 2025-10-14

АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 4154 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2025 оны эхний 9 сард 4154 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 133 (3.3%)-аар өссөн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2025 оны эхний 9 сарын байдлаар 4286 хүн нэрвэгдэж, 47.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2025 оны эхний 9 сард ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 107 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 52 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 26 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 3969 удаа тус тус бүртгэгдсэн байна.

Аюулт үзэгдэл: Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, хортон шавж, мэрэгч тархах зэргийг хэлнэ.

Гамшиг: Аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ. 


Эх сурвалж | ҮСХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19