“Баян” өндөгний үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр Хүүхдийн төлөө санд 50 сая төгрөг хандивлаж байх хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны эхлэл болж, 2025 оны 50 сая төгрөгийг Хүүхдийн төлөө санд байршуулав.
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө бүрдүүлэх эх үүсвэр нь улсын төсвийн хөрөнгө, хандив, тусламж, сонирхол татахуйц улсын дугаар борлуулсны орлого, урлаг спортын тоглолтын үйл ажиллагааны орлогоос бүрддэг.
Тус сангаас 2025 онд 7.8 тэрбум төгрөгийг хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах, хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлгийг шинээр байгуулах хөрөнгө оруулалтын зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх, Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборын засвар, шинэчлэлд зарцуулахаар шийдвэрлэсэн.
Эх сурвалж
| Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
|