2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдрийг зөвхөн өөрийн төлөвлөгөөгөөр чиглүүлэхэд таагүй байна. Олон хүн бусдын даган дуурайхаас өөр аргагүй болно. Гэхдээ зорилго тань түншүүдтэйгээ яв цав нийлснээр таныг удаан хуримтлагдсан бэрхшээлүүдээсээ салахад тусална.
Үхэр: Аливаа зүйлийг ойлгох чадвар тань танд зарим нэг зүйлийг шалгаж, судалгаа шинжилгээ хийхэд том тус хүргэх болно. Хэдий тийм боловч эргэлзээ сэжиг тань таны дотнын харилцааг ганхуулж магадгүй байна. Хувь заяа танд санхүүгийн байдлаа сайжруулах боломж олгоно. Од эрхсийн өгсөн дохиог зөв тайлж, эергээр ашиглах нь чухал үе.
Ихэр: Сайхан үгэнд мэхлэгдэж, хий хоосон амлалтад хууртах магадлалтай. Чухал харилцаандаа хөнгөн хандсанаас зөрчил үүсэж, тааварлашгүй үр дагаварт хүрж мэднэ. Нэр алдарт шунан дурлах зангаа үе үе дарж бай. Тооцоотой, бодлоготой зан л ямар ч хүнд нөхцөлд таны сайн зөвлөгч байх болно.
Мэлхий: Таны төрөлхийн зөн совин нэмэгдэх учраас зүрх сэтгэлээ сонсож, түүнийгээ үйл хөдлөлдөө тусгаарай. Өөрийнхөөрөө амьдар. Үзэл бодолтой хүн жинхэнэ бие даасан байдлыг олох болно. Олон хүнтэй холбоотой байх нь цаг зав авах хэдий ч үүнээс болж амьдралын сайхан мөчүүдээ алдах хэрэггүй. Аав ээж, эмээ өвөөгийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралын тухай сонирхолтой түүх сонсох нь ихээхэн сургамж өгнө.
Арслан: Албан тушаал дэвших эсвэл ажлын байраа шилжүүлэх санал ирнэ. Одоогийн дадлага туршлага бол гол зэвсэг. Амжилт олохын тулд нухацтай бодож үзэх хэрэгтэй. Одоо юу хүсэж байгаагаа мэдэх нь асуудал болоод байна. Ямар нэгэн зүйлд улайрч зүтгэх гэсний хэрэггүй. Худал мэдээлэлд автаж болохгүй.
Охин: Ажил дээр элдэв саад бэрхшээл, муу санаатнуудын явуулга эсвэл өөрийн гаргасан алдаа зэрэг нь их төвөг болно. Үнэтэй зөвлөгөө өгөх хүнээс бүү нүүр бууруул. Эртний найз нөхөдтэйгөө уулзана. Тайван орчинд бүгдийг эргэцүүлэн бодоход цаг зав гаргаарай. Од эрхсийн таагүй нөлөөг таны төрөлх сайн мөн чанар энгийн болгон хувиргах боломж гарна.
Жинлүүр: Албан ажлын бүх төлөвлөгөөгөө нягталж нэг хар. Бусдад атаархаж байхаар өөрт байгаа сайхан олж харж эхлэх үед амьдралын мөн чанарыг ойлгоно. Уурлаж бухимдсан үедээ амьдралынхаа сайхан тохиолдлуудыг жагсаан бичих нь тайвшрах сайн арга болдог. Хэн нэгнийг үзэн ядаж, аливаа зүйлийг хийж чадахгүй бол илүү сэтгэлийн дарамтыг мэдэрнэ.
Хилэнц: Ирээдүйн амьдралаа аз жаргалтай байлгах боломж нээлттэй байна. Шинэ ажил эхэлсэн хүмүүст урам хугалах мэдээ ирэх боловч бууж өгөлгүйгээр, ажилдаа анхаарлаа хандуул. Сэтгэлийн хөдлөлөө хянаж, биеэ барь. Үл хөдлөх хөрөнгө, худалдаа наймааны ажилд таныг амжилт хүлээж байна. Үр хүүхдээ сонсож хүсэл зорилго, ирээдүйнх нь талаар илэн далангүй ярь.
Нум: Энэ өдрийн хандлага үзэл бодлын тогтвортой байдлыг шалгана. Амьдралын сорил шалгалтыг амжилттай давсан хүмүүсийг шагнал хүлээж байна. Залуу хүмүүсийн энгийн харьцаа хайр сэтгэл болон хувирч магадгүй. Гэр бүлтэй хүмүүсийн хувийн амьдралд их ажил өрнөж, уур бухимдал үүсгэнэ. Хүүхдүүдийн хүмүүжилд ихээхэн цаг зав орно.
Матар: Шинэ ажил хэрэг болон ирээдүйтэй төсөлд хөрөнгө оруулах, хувьцаа болон валютын ханшийн зөрүүнээс ашиг олох боломжийг бүү алд. Үүрэг амлалтаа зөрчих, ихээхэн зардал шаардагдах саад тотгор учрах зэргээс шалтгаалан гэрээ хэлэлцээр цуцлагдах магадлалтай. Ямар ч үед өөрийн итгэл үнэмшлээ баримтал.
Хумх: Өнөөдөр таныг бусадтай ойр дотно байхыг од эрхэс зөвлөж байна.Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийн төсөл, төлөвлөгөөндөө бусдыг татан оролцуул. Олны хүч илүү итгэл найдвартай, үр дүнтэй байна. Бүх төлөвлөгөө амжилттай болбол та оны эцэст нийгмийн байр суурь болон эд материаллаг байдлаа дээшлүүлж чадна.
Загас: Хамтран ажиллах санамж бичиг байгуулах бололтой. Харилцан ашигтай байх зарчмыг баримтал. Үйл явдлын явцыг хяналтдаа байлга. Удахгүй хүсэл мөрөөдөл биелэх болно. Залуу хүмүүс хэн нэгэнтэй хөнгөн сээтгэнэлцэнэ. Гэхдээ бага зэргийн зугаа цэнгэл томоохон асуудал болон хувирах бололтой.