Dark Light
Нийгэм | 2025-10-15

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад (FAO) ажиллаж буй Монголын төлөөлөгчид тус байгууллагын Хөрөнгө оруулалтын төвийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон НҮБ-ын ХХААБ-ын Хөрөнгө оруулалтын төвийн төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үеэр Хөрөнгө оруулалтын төвийн зүгээс хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуй, хүнсний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөр, санхүүжилтийн боломжуудын талаар танилцуулга өгч, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Түүнчлэн олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран тогтвортой, урт хугацааны хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, дотоодын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоог сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэв.
ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь хүнсний хангамж, үйлдвэрлэл, экспортыг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, НҮБ-ын ХХААБ-тай хамтран ажиллах чиглэл, дараагийн шатанд хийх ажлуудаа тодорхойллоо.
Уулзалтад Монголын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, НҮБ-ын Хөрөнгө оруулалтын төвтэй шууд харилцаа, хамтын ажиллагаа тогтоох, төсөл хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах санал, санаачилгаа танилцуулсан байна. Энэхүү уулзалт нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын туршлага, шилдэг аргачлалыг нэвтрүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болсон юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19