Dark Light
Нийгэм | 2025-10-15

ОРОН НУТГИЙН АВТОБУСАНД ЭХ НЯРАЙЛЖ 2.8 КГ ХҮҮ ТӨРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шөнийн 03:20 цагт Улаанбаатараас Увс руу явж байсан орон нутгийн автобусанд эх нярайлжээ. Автобусанд явсан эмэгтэйчүүд эх барьж авч, Завхан аймгийн Сонгино сумын эмч сувилагч нар хүйг нь салгаж, хүлээж авсан байна.
Энэ талаар Завхан аймгийн Сонгино сумын ерөнхий эмчээс тодруулахад “Шөнө автобусанд төрсөн эх, нярайг манай эмнэлэгт хүлээлгэж өгсөн. Ээж, хүүгийн бие тогтвортой сайн байгаа. Хүү 2.8 кг төрсөн. Ямар нэгэн хүндрэлгүй нярайн тасагт ээж, хүү амарч байна” гэлээ.
Тус автобусны жолооч П.Барсайхантай холбогдоход "Шөнө 03:30-04:00 цагийн хооронд Завхан аймгийн Сонгино сумын нутагт явж байх үед зорчигч эмэгтэй "Гэдэс өвдөж байна. Би төрөх дөхчихсөн" гээд зогссон. Зогссон даруйд эрэгтэйчүүд нь автобуснаас буугаад эмэгтэйчүүд нь үлдсэн. Удаагүй ус нь гарчихлаа гэсэн. Сонгино сумын төв рүү нэлээд дөхсөн, сүлжээтэй газар байсан учраас эмнэлэгт дуудлага өгсөн. Удалгүй зорчигч эмэгтэй төрсөн. Хажууд нь сууж байсан эмэгтэй эгч барьж авлаа. Эх, хүүхдийн бие сайн. Сонгино сумын эмнэлэгт хүлээлгэж өгсөн. Төрсөн даруйд нь автобусанд байсан эмнэлгийн анхан шатны тусламжийн хайрцгаас цус алдалтын эсрэг эм байсныг ээжид нь уулгасан. Бинт марла, самбааг хэрэглэж, ариутгасан даавуугаар хүүхдээ өлгийдөж авсан. Хотоос 23 зорчигчтой гарсан автобус маань нутагтаа 24-лээ ирлээ. Алтан шар зам өлзийтэй байж, эх хүүг эсэн мэнд эх барьж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөндөө баяртай байна. Автобусанд маань шинэ хүн мэндэлсэнд их билэгшээж байна" гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19