"Ахлах офицерын жил"-ийн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд шилдэг бүтээлийн уралдааныг зохион байгуулж, шилдгээр шалгарсан инновацын бүтээл болон брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэнг чуулга уулзалтын үеэр оролцогчдод танилцууллаа. Тус үзэсгэлэнд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа П.Чимидцэрэн “Гал унтраах бодис гарган авах химийн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт- гал унтраах бүтээлэг” инновацын бүтээл, “Жаргалант сэргээн засах төв-113 дугаар ангиас өөрсдийн үйлдвэрлэдэг брэнд хүнсний бүтээгдэхүүнээр оролцсон юм. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд чуулганы арга хэмжээнд оролцох үеэрээ алба хаагчдын бүтээлүүдтэй танилцлаа.
Нийгэм | 2025-10-15
Сэтгэгдэл бичих