Цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо "Баянбүрдийн тойргийн хөшөө шатаж байна” гэсэн мэдээллийг аравдугаар сарын 15-ны өдрийн 05:43 цагт хүлээн авч шалгажээ. Шалгалтын явцад иргэн М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тойргийн голд “Чингэлтэй дүүрэг” гэсэн бичиглэл бүхий хөшөөний доор гал түлснээс хөшөө шатсан нөхцөл байдал тогтоогдон шалгагдаж байна.
Нийгэм | 2025-10-15
Сэтгэгдэл бичих