Dark Light
Нийгэм | 2025-10-15

“ДААЛГАВАР БИЕЛҮҮЛЖ МӨНГӨӨ ӨСГӨӨРЭЙ” ГЭХ ЗАР “ЗАЛИЛАН”

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж, мөнгө шилжүүлээд залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. 
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “М” нь мөнгөө өсгөх зорилгоор телеграммаар даалгавар биелүүлж, 11 сая төгрөгийг бусдын данс руу шилжүүлэн залилуулсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна. 
Энэ оны эхний 9 сарын байдлаар телеграммаар даалгавар биелүүлж  залилуулсан гэх 767 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй”, “Тик токын бичлэг сурталчлан орлогоо нэмээрэй”, “Сугалаа сугалан азтан болоорой” гэх зарууд залилах гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй гэдгийг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19