Хил хамгаалах байгууллагад цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дууссан 2024 оны II ээлжийн түрүүч, байлдагч нарыг халах ёслолын үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Тодруулбал Хилийн цэргийн 0101, 0108, 0129, 0168, 0252 дугаар ангиудын хугацаат цэргийн алба хаагчдыг өнөөдөр буюу энэ сарын 15-ны өдөр Хилийн цэргийн 0164 дүгээр ангид хүндэтгэл үзүүлэн халлаа. Энэ үеэр халагдах дайчдад зориулж Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Гансүх үг хэлж баяр хүргэлээ.
Нийгэм | 2025-10-15
Сэтгэгдэл бичих