Dark Light
Нийгэм | 2025-10-15

ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ шуурхайлж, ширээний ард суух тохиролцоонд хүрсэн тухай ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ. Тэрбээр: 

"Ирэх 7 хоногт эхлэх хэлэлцээрээр:

  • Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулах
  • Баялгийн өгөөжөө ахиу хүртэж ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах тал дээр монгол гэдэг нэг нийтлэг эрх ашгаа тугаа болгож ажиллана.

Рио тинтогийн хувьд ч Оюу толгойг тойрсон хувь нийлүүлэгчдийн хэд хэдэн асуудал шийдлээ ололгүй сунжирсаар байгааг хүлээн зөвшөөрсөн.

Оюу толгойн асуудлаар 3 ажлын хэсэг байгуулагдан хөрөнгө оруулагч талыг шахаж ажилласны үр дүнд бид энэ ондоо багтаан монгол улсдаа, монголынхоо ард түмэнд ашигтай шийдэлд хүрэх боломж ойртож байна. Хэлэлцээг бодит үр дүнд хүргэхэд хийрхсэн улс төрөөс ангид төр засгийн тогтвортой байдал илүү чухал. Хэлэлцээний бүхий л үйл явц, үр дүнг ард иргэддээ ил тод ярьж, мэдээлж явах болно" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19