Dark Light
Нийгэм | 2025-10-15

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнөөдөр хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан форум боллоо. Энэхүү форум нь:
Хүний нөөцийн хөгжлийн бодлогын орчин үеийн чиг хандлагыг мэдэх, 
Төрийн албаны хүний нөөцийг хөгжүүлж байгаа олон улсын туршлагыг судлах,
Албан хаагчдыг идэвхжүүлэх аргад суралцах, сурч хөгжих боломжийг таниулах,
Албан хаагчдын сэтгэл ханамжийг хэмжих,
Тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх аргаас суралцах,
Тулгарч буй асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх,
Харилцан суралцах, туршлага солилцох зорилготой юм. 
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн зүгээс төрийн албаны бодлого, үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар, мөн илүү үр дүнтэй, үр бүтээлтэй, гүйцэтгэл өндөртэй албан хаагч байх, тэрхүү албан хаагчийг урамшуулж дэмжих, гүйцэтгэлийг бодитоор үнэлэх тогтолцооны өөрчлөлтийг хийж, хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг хүний нөөцийн ажилтнуудтайгаа солилцлоо. Түүнчлэн цахим системийг хүний нөөцийн бодлого үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, хүний нөөцийн удирдлага мэдээллийн цахим системийг ашиглах, эндээс гарах мэдээ мэдээллийг хүний нөөцийн ажилтнууд байгууллагынхаа үйл ажиллагаа, зорилгод хэрхэн нийцүүлж хэрэглэх вэ зэрэг мэдээллийг өглөө. Мөн сүүлийн жилүүдэд хүний нөөцийн ажилтнуудын гүйцэтгэх үүрэгт гарч байгаа өөрчлөлтийн талаар мэдээлэл солилцлоо. Энэ өдөр бол төрийн алба иргэдийн шаардлага хэрэгцээнд нийцсэн байхын тулд хүний нөөцөө яаж хөгжүүлсэн байх ёстой вэ, төрийн үйлчилгээг шударга, хүртээмжтэй хүргэхэд хэрхэн хувь нэмэр оруулах вэ гэдгийг таниулж ярилцах, сайжруулах өдөр юм” гэлээ. 
Удирдлагын академийн захирал  Д.Сүрэнчимэг “Өнөөдөр нийслэлийн  хэмжээнд хүний нөөцийн мэргэжилтнүүд туршлага солилцож, шинэ санаагаа хуваалцдаг. Нийслэл хэмээх өнөр айлын хүний нөөцийн ажилтнуудын хувьд гурван чухал чадварыг шаардаж байна. Нэгт, хүний нөөцүүд стратегич байх ёстой. Тодруулбал, энэ бол байгууллагын зорилго, чиглэл рүү ажилтныг яаж бэлдэх вэ, яаж бэлтгэгдэж байж үр дүнд хүрэх вэ гэдэг асуудал. Хоёрт, хүний нөөцийн мэргэжилтнүүд технологийн мэргэжилтэн болох шаардлагатай болж байна. Гуравт, хүний нөөц сэтгэл судлаач байж сэтгэл зүйн хувьд аюулгүй ажлын байрны орчныг бүтээж хамтдаа үр дүнтэй ажиллах юм” гэв. 
Нийслэлийн Байгаль орчны газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Б.Уянга  “Би төрийн албанд 16 дахь жилдээ, хүний нөөцийн чиглэлээр 10 дахь жилдээ ажиллаж байна. Хүний нөөцийн ажил бол их утга учиртай ажил. Бид өдөр болгон хүмүүстэй харилцаж, ойлгож, итгэл өгөх хариуцлагатай ажил хийдэг. Ийм хариуцлагатай ажил хийдэг хүний нөөцийн мэргэжилтнүүддээ баярын мэнд хүргэе” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19