Гудамжинд танилцаж хамт архи уусан үл таних 2 эрэгтэй гэрт нь хамт очиж, хутга тулган дээрэмджээ. Тодруулбал: Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт ... дугаар тоотод энэ оны 11 дүгээр сарын 02-ны 00:00 цагийн орчимд "Манай нөхөртэй гудамжинд танилцаж архи уусан үл таних 2 залуу гэрт нь цуг ирж хутга тулган, 55 инчийн зурагт, гар утсыг нь дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна.
Иймд иргэд та бүхэн танихгүй хүнийг гэртээ нэвтрүүлэхгүй байх, архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй анхаарал болгоомжтой байж өөрийн болон гэр бүлийн аюулгүй байдалд анхаарал хандуулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
АДМИН








Нийгэм








