2025 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хоёрдмол санаа ихэснэ. Гэхдээ түншүүдийн харьцаа сайжрах боломж гарна. Амьдралаа эрс өөрчилж байж удаан хуримтлагдсан асуудлуудаа шийдвэрлэнэ. Ойр дотнын хүмүүсийнхээ сонирхол хүсэл мөрөөдөлд анхаарал тавь. Тэдэнд өөрийн өгөөмөр өрөвч зангаа харуул.
Үхэр: Жирийн боловч аз жаргалтай өдрүүдийн нэг. Ажил хэргийн болон уран бүтээлийн авьяас чадвар өсөх болно. Цаг зуурын асуудалд бүү гутар. Асуудлыг нарийвчлан судалж гарах гарц тайван хай. Энэ үед таны санхүүгийн байдал боломжийн байна.
Ихэр: Энэ өдөр худалдааны салбарт ажилладаг бол сайн орлого олно. Хэрвээ танд өр байгаа бол аль болох хурдан салахыг бод. Ихэнх хүмүүст бодох цаг хугацаа байхгүй байх тул үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаанаас зайлсхий. Эс тэгвээс залилагчдын золиос болох аюултай.
Мэлхий: Эргэн тойронд өөрчлөлт гарах магадлалтай байна. Аливаа ажлаас барьж авах эсвэл амралтаа төлөвлөхийн өмнө бүхий л саад бэрхшээлийг тооцох хэрэгтэй. Хэрвээ хамтран ажиллагсдаас хэн нэгэн нь таны нийгмийн ач холбогдолтой ажил төрөлд оруулсан хувь нэмрийг үнэлэхгүй бол дутуу үнэлэгдсэн мэт санагдана.
Арслан: Энэ өдөр гаргах хичээл зүтгэл хожим их хэрэг болно. Харин сохроор аз турших хэрэггүй шүү. Ихэнх хүмүүс өөрийн урьд нь эзэмшсэн ур чадвараа гаргах ажилд гаргуун байна. Ямар ч хэрүүл маргаан гарсан та удирдах чадвараа ашиглан асуудлыг шийдэж чадахаар байна. Амьдрал бол энгийн зүйлийн нэгдэл гэдгийг хүлээн зөвшөөрвөл аливаа асуудлын шийдлийг олоход амар байх болно.
Охин: Хамтран зүтгэгч, түншүүддээ өөрийн зорилгодоо хүрэх хэрэгсэл мэтээр бүү ханд. Бусдын итгэлийг алдахаас маш болгоомжил. Чухал гэрээ байгуулж, амьдралаа нэг шат ахиулах боломж гарна. Эцсийн шийдвэр гаргахад болгоомжтой хянуур ханд. Ямар нэг хууран мэхлэлтийн золиос болохоос болгоомжил.
Жинлүүр: Энэ өдөр таны ажил болон эрүүл мэндтэй холбоотой ямар нэг асуудал тохиолдож болзошгүй. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Бизнес эрхлэгч нар анхааралтай байж бүх зарлагаа тооцоол. Залуу хүмүүс шинэ хайр дурлалтай учрах эсвэл хуучин харилцаа холбоогоо цааш үргэлжлүүлэх таатай нөхцөл байдал бүрдэнэ.
Хилэнц: Олон нийтийг хамарсан нийгмийн үйл ажиллагаанд таатай өдөр. Олон нийтийн хүсэл зоригийг олж харах чадвар илэрнэ. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах нөхцөлүүдийг олж харахад хүнд байна. Гэхдээ үүнийг хамгийн богино хугацаанд ихээхэн хүч хөрөнгө хаяад ч хамаагүй гүйцэтгэхийг зөвлөж байна.
Нум: Ажлын гэрээ байгуулахад тааламжтай өдөр. Ажил хэрэг амархан бүтнэ. Санхүүгийн асуудал амжилттай байна. Харин хайр сэтгэлийн асуудалд хүндрэл гарч, хэрүүл маргаанд хүргэж болзошгүй. Бүх хүчээ шавхаж асуудлыг бодитойгоор харахыг хичээ.
Матар: Өнөөдөр танд олон төрлийн үзэл бодол зэрэгцэн оршино. Таны бардам зан, хувиа хичээсэн байдал эргэн тойрныхны дургүйцлийг хүргэж, зөрчил гаргаж болзошгүй. Мөнгөө юунд хөрөнгө оруулах талаар бодно. Бага ч гэсэн мөнгийг эргэлзээтэй зүйлд бүү хөрөнгө оруул. Яаран буруу хөдлөлгүй, сайтар төлөвлөсний дараа хийх хөрөнгө оруулалт танд удаан хугацааны ашиг авч ирнэ.
Хумх: Эрсдэлтэй үйл ажиллагаа таагүй үр дагавар авчирна. Ажил дээр алдаа гаргаж, түншийнхээ итгэлийг алдах магадлалтай. Ялимгүй зөрчлөөс ойрын хүмүүстэйгээ маргалдана. Зөн билигтээ итгэж, хөндлөнгийн ховыг бүү сонс. Өөрөө өөртөө л тусалж чадна. Ойр дотнынхоо хүмүүст анхаарал тавь.
Загас: Гэр бүлийн уур амьсгалаа сайжруулахын тулд уур уцаараа барь. Гэртээ ирээд ажил хэргийн хүндрэлтэй асуудлыг бүү сөх. Хэсэг хугацаанд амарч тайвшир. Өнөөдөр хайртай хүн болон үнэнч найзынхаа хүсэлтийн аль нэгийг сонгох шаардлага гарна.
АДМИН








Нийгэм








